Түүний жинхэнэ нэрийг Робин Рианна Фенти / Robyn Rihanna Fenty гэдэг бөгөөд Ри - Ри хэмээн өхөөрдөн дууддаг гэнэ. Тэрээр багадаа “Pоtato” гэж хэлж чаддаггүй байсан ба хоёр эрэгтэй дүүтэй юм байна. Эх сурвалжид бичсэнээр нэг дүүгийнхээ дух руу шилэн аяга шидэж сорвитой болгосон гэнэ.
Ахлах сургуулиа ч дүүргэлгүй 15 настайдаа хөгжмийн урлагт хөл тавьсан тэрээр дуучин болоогүй байсан бол сэтгэл судлалын чиглэлээр суралцах байжээ.
Рианна 7 настайгаасаа эхэлж дуулсан бөгөөд энэ нь түүнийг гэр бүлийн тогтворгүй амьдралын шаналангаа мартахад тусалдаг байсан гэдэг. Тэрээр 15 настайдаа ангийнхаа хоёр охинтой хамтлаг байгуулж байжээ. Хамтлагаараа нэрт продюсер Эван Рожерст анх шалгуулж байсан ба энэ үеэр Эван гэр бүлтэйгээ Барбадост амралтаар явж байсан юм байна. Тэрээр “Entertainment Weekly” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа ийн ярьсан нь - Хаалгаар Рианнаг орж ирэх тэр агшинд хамтлагийн гэгдэх хоёр охин нь нүдэнд огт тусаагүй бөгөөд Рианна ганцаараа л харагдах мэт онцгой сэтгэгдэл төрж байсан юм байна.
Рианнаг реппэр Жей Зитэй учир ургуулж урлагийн амьдралд хөл тавьсан гэж нэгэн үе хэвлэлээр багагүй шуугиж байжээ. Рианна ба Жей Зигийн гэр бүл найз нөхдийн харилцаатай бөгөөд Бейонсе бол түүний хүндэлдэг дуучдын нэг юм. Бейонсегаас гадна Рианна домогт дуучин Уитни Хьюстон, Мэрайя Кери ба Алиша Кис, Эмо хамтлаг “FlyLeaf”, “Deрeche Mоde”, “The Prodigy”, “Chase & Status” нарын уран бүтээлд дуртай гэнэлээ.
2008 онд Барбадосчууд Рианнагийн нэрэмжит үндэсний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болжээ. Энэ нь жил бүрийн 2 сарын 22-ны өдөр өргөнөөр хүндэтгэн тэмдэглэдэг “Rihanna’s Day” бөгөөд тэрээр фэнүүддээ талархал илэрхийлж цомхон хэмжээний тоглолт хийж байжээ.
Хүнд өвчтэй хүүхдүүдэд туслах зорилготой “Believe” сангаа 2006 онд байгуулсан тэрээр Мексик, Хятад, Япон ба Энэтхэг үндэсний хоол иддэггүй гэнэ. Рианна хүнсний ногоонд тийм ч дуртай биш ба ус их ууж, жимс жимсгэнээр хооллох дуртай гэдэг. Түүнчлэн Рианнаг шивээсээр биеэ чимэх дуртай нэгэн гэдгийг та бид мэднэ. Тэгвэл одоогийн байдлаар тэрээр 18 шивээс хийлгээд байгаа гэнэ.
Түүнийг хөгжмийн ертөнцийн түүхэн дэх Мадоннагийн “өнгөт арьст” хувилбар гэх нь цөөнгүй бөгөөд тэрээр өнгөт арьст №2 дахь Мадонна болохыг хүсдэг тухайгаа “Paper” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хүлээн зөвшөөрсөн байна.
Рианнагийн хамгийн ихээр жийрхдэг зүйл нь “сүнс” гэнэ. Тэрээр Холливудын алдарт “The Chateau Marmont” зочид буудлыг сүнстэй гэж дуулснаас хойш ийш зүглэх дургүй болсон гэгддэг бөгөөд энд Америкийн нэрт элэглэгч Жон Белуши нас барснаас гадна буудлын ажилчид болон буудалласан зочид ч “сүнс”-тэй гэдгийг баталдаг гэнэ. Рианна хүн нас бараад төрлөө олохгүй бол чөтгөр болж хувирдаг гэдэгт мөн итгэдэг гэнэ.
Уран бүтээлийнхээ хажуугаар кино дэлгэцийн урлагт хөл тавиад амжсан анх “Bring It On: All or Nothing” (2006) дэлгэцийн бүтээлд туслах дүрийг бүтээж байсан гэдэг. Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл өнгөрөгч 6 сард нээлтээ хийсэн “This is The End” кинонд тоглосон бол “Home” (2014) кинонд тоглох санал аваад байгаа юм.
Рианна “марихуан” татах нууцхан сонирхолтой нэгэн бөгөөд энэ ч утгаараа “Valentine’s Day - 2013” өдөр баглаа мариухан бэлгэнд авсан тухай мэдээлэл багагүй сенсаци дэгдээсэн билээ. Тэрээр өөрийн Инстаграмдаа хэн нэгэн нь намайг яаж баярлуулахаа мэддэг бололтой. Гэгээн хайрын баярын өдрөөр “ногоон” өнгөтэй сарнай бэлгэнд авлаа гэж бичсэн байна. Магад энэхүү хачирхалтай бэлгийн эзэн нь Крис Браун байсан билээ.
Venus Breeze” брэндээс “Celebrity Legs of a Goddess” өргөмжлөлт шагналыг 2007 онд Рианнад гардуулсан бөгөөд тэрээр энэ үеэр өөрийн хөлийг $1 сая ам.доллараар даатгуулсан юм байна. Энэ тухайгаа тэрээр “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Тайзан дээр гарахынхаа өмнө Рианна сандралаа дарахын тулд ус ба жүүснээс эхлээд водка, ликёр зэрэг сархад зооглох нь түгээмэл ба торон трикогоор гангарах дуртай нэрт дуучин бүсгүй маань тоглолтынхаа дараа торон трикогоо хамгийн түрүүнд тайлж 30 минут амардаг гэнэ. Түүнчлэн Рианна дэлгүүр хэсэх хоббитой ба гутлын цуглуулганд нь бараг 100 гаруй хос гутал байдаг ажээ.
Хүний нэр их утга учиртай байдаг гэдэг. Социализмын үед орос ах, эгч нарын нэр эсвэл тухайн үед алдаршиж байсан жүжигчдийн нэр, тухайлбал, Агиймаа, Ариунаа гэх мэтээр нэрс урсдаг байсан бол зах зээл гарснаас хойш түүхэн эсвэл гүн утга агуулгатай нэрс их өгөх болсон.
Нэгэн үеийн Ану, Анударь,Тэмүүжин, Тэмүүлэн гэх мэтийн нэртэй хүүхдүүд олон. Харин сүүлийн үед бүр халиад хачин янзын, заримдаа дуулж, сонсож байгаагүй нэрс олноор сонсогдох болж. Ялангуяа манай олны танил оддын хүүхдүүд мөн ч сонин нэртэй болж байна шүү. Тэдний заримтай нь танилцъя.
Д.Болдын Эзлэн
Хар залуудаа Төрийн соёрхол хүртэж, монгол попоор өвчлөх болсон Д.Болд С.Жавхлангийн араас орж байгаа бололтой. Саяхан төрсөн бяцхан хүүдээ Эзлэн хэмээх сонин янзын нэр хайрлажээ. Охиндоо Эгшиглэн, хүүдээ Энэрэлэн хэмээх утга төгөлдөр нэр өгчихөөд отгондоо юуны учир Эзлэн хэмээн нэр өгсөн нь одоохондоо хариултгүй байна. Эзэрхийл, эзлэн түрэмгийл эсвэл эзэмд гээд байгаа юм бол уу. Юутай ч цорын ганц ийм нэртэй хүүхэд болж байгаа бололтой.
Эбагийн Өөдлөн
Тэгвэл Төрийн соёрхолтын баз хүргэн, хамтлагийнх нь Эба өнгөрсөн оны сүүлээр төрсөн 4 дэхь охиндоо Өөдлөн хэмээх бас сонин нэр өгсөн. Эгч, дүүсийг авч суусан баз хүргэнүүдийн нэрний сонголт нь хүртэл ижилхэн төгсгөлтэй байгааг бодоход ихээхэн ойр дотно бололтой юм гээч.
Хаянаагийн ховор нэртүүд
“Номин талст”-ын Хаянхярваа хүү, охин хоёртой. Том охиныг нь Танхилуун гэдэг бол багыг нь Эрхэтгүн гэдэг гэнэ лээ. Бас л Монголдоо байхгүй гоёмсог нэрнүүд. Ингэхэд багадаа хийдэд шавилдаг байсан Хаянаа тун ч сүсэг бишрэлтэй, амны уншлагатай ламчин гэнэ лээ. Тиймдээ ч хүүхдүүддээ нэр өгөх гэж 2, 3 хуудас нэр бичиж аваад лам багш дээрээ очиж сонгуулдаг гэнэ. Мөн ч их хичээл зүтгэл, мөн ч их сүсэг бишрэл ээ...
Эбагийн Өөдлөн
Тэгвэл Төрийн соёрхолтын баз хүргэн, хамтлагийнх нь Эба өнгөрсөн оны сүүлээр төрсөн 4 дэхь охиндоо Өөдлөн хэмээх бас сонин нэр өгсөн. Эгч, дүүсийг авч суусан баз хүргэнүүдийн нэрний сонголт нь хүртэл ижилхэн төгсгөлтэй байгааг бодоход ихээхэн ойр дотно бололтой юм гээч.
Хаянаагийн ховор нэртүүд
“Номин талст”-ын Хаянхярваа хүү, охин хоёртой. Том охиныг нь Танхилуун гэдэг бол багыг нь Эрхэтгүн гэдэг гэнэ лээ. Бас л Монголдоо байхгүй гоёмсог нэрнүүд. Ингэхэд багадаа хийдэд шавилдаг байсан Хаянаа тун ч сүсэг бишрэлтэй, амны уншлагатай ламчин гэнэ лээ. Тиймдээ ч хүүхдүүддээ нэр өгөх гэж 2, 3 хуудас нэр бичиж аваад лам багш дээрээ очиж сонгуулдаг гэнэ. Мөн ч их хичээл зүтгэл, мөн ч их сүсэг бишрэл ээ...
5 сарын 25 — Олон улсын сайн дурын иргэд нийлээд нийтийн санхүүжилтийн (crowdfunding) аргаар 150 000 ам.дол-ыг саяхан цуглуулж 1978 онд хөөргөөд 1997 он хүртэл манай нарны аймагт сүүлт оддыг судалж байсан "Нар-Дэлхий Судлаач-3" хиймэл дагуултай дахин холбоо тогтоож ажилд оруулахаар боллоо.
5 сарын 20 — Германий ГСИ лабраторид химийн 117-р элементийг нээхэд Монголын эрдэмтэн Жадамбын Хуягтбаатар ахалж хамтран оролцжээ.
5 сарын 19 — Аргентиний Патагонид Титанозавр үлэг гүрвэлийн хамгийн аврага ясийг оллоо. 90 сая жилийн өмнө амьдарч байсан энэ үлэг гүрвэлийн яс 20м өндөр амьтных байжээ.
5 сарын 16 — Италийн зохион бүтээгч Жианлука Сада огт хигээсгүй дугуйтай бөгөөд эвхэгдээд дундаж спортын цүнхэнд багтдаг унадаг дугуйг зохион бүтээлээ.
5 сарын 15 — Макс Планкын институтын эрдэмтэд ба Сингапурын их сургуулын эрдэмтэд графинийг хязгааргүй дулаан дамжуулах чадвартай болхыг тогтоов.







