Rihanna -n tuhai sain mdeh uu ??
Түүний жинхэнэ нэрийг Робин Рианна Фенти / Robyn Rihanna Fenty гэдэг бөгөөд Ри - Ри хэмээн өхөөрдөн дууддаг гэнэ. Тэрээр багадаа “Pоtato” гэж хэлж чаддаггүй байсан ба хоёр эрэгтэй дүүтэй юм байна. Эх сурвалжид бичсэнээр нэг дүүгийнхээ дух руу шилэн аяга шидэж сорвитой болгосон гэнэ.
Ахлах сургуулиа ч дүүргэлгүй 15 настайдаа хөгжмийн урлагт хөл тавьсан тэрээр дуучин болоогүй байсан бол сэтгэл судлалын чиглэлээр суралцах байжээ.
Рианна 7 настайгаасаа эхэлж дуулсан бөгөөд энэ нь түүнийг гэр бүлийн тогтворгүй амьдралын шаналангаа мартахад тусалдаг байсан гэдэг. Тэрээр 15 настайдаа ангийнхаа хоёр охинтой хамтлаг байгуулж байжээ. Хамтлагаараа нэрт продюсер Эван Рожерст анх шалгуулж байсан ба энэ үеэр Эван гэр бүлтэйгээ Барбадост амралтаар явж байсан юм байна. Тэрээр “Entertainment Weekly” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа ийн ярьсан нь - Хаалгаар Рианнаг орж ирэх тэр агшинд хамтлагийн гэгдэх хоёр охин нь нүдэнд огт тусаагүй бөгөөд Рианна ганцаараа л харагдах мэт онцгой сэтгэгдэл төрж байсан юм байна.
Рианнаг реппэр Жей Зитэй учир ургуулж урлагийн амьдралд хөл тавьсан гэж нэгэн үе хэвлэлээр багагүй шуугиж байжээ. Рианна ба Жей Зигийн гэр бүл найз нөхдийн харилцаатай бөгөөд Бейонсе бол түүний хүндэлдэг дуучдын нэг юм. Бейонсегаас гадна Рианна домогт дуучин Уитни Хьюстон, Мэрайя Кери ба Алиша Кис, Эмо хамтлаг “FlyLeaf”, “Deрeche Mоde”, “The Prodigy”, “Chase & Status” нарын уран бүтээлд дуртай гэнэлээ.
2008 онд Барбадосчууд Рианнагийн нэрэмжит үндэсний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болжээ. Энэ нь жил бүрийн 2 сарын 22-ны өдөр өргөнөөр хүндэтгэн тэмдэглэдэг “Rihanna’s Day” бөгөөд тэрээр фэнүүддээ талархал илэрхийлж цомхон хэмжээний тоглолт хийж байжээ.
Хүнд өвчтэй хүүхдүүдэд туслах зорилготой “Believe” сангаа 2006 онд байгуулсан тэрээр Мексик, Хятад, Япон ба Энэтхэг үндэсний хоол иддэггүй гэнэ. Рианна хүнсний ногоонд тийм ч дуртай биш ба ус их ууж, жимс жимсгэнээр хооллох дуртай гэдэг. Түүнчлэн Рианнаг шивээсээр биеэ чимэх дуртай нэгэн гэдгийг та бид мэднэ. Тэгвэл одоогийн байдлаар тэрээр 18 шивээс хийлгээд байгаа гэнэ.
Түүнийг хөгжмийн ертөнцийн түүхэн дэх Мадоннагийн “өнгөт арьст” хувилбар гэх нь цөөнгүй бөгөөд тэрээр өнгөт арьст №2 дахь Мадонна болохыг хүсдэг тухайгаа “Paper” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хүлээн зөвшөөрсөн байна.
Рианнагийн хамгийн ихээр жийрхдэг зүйл нь “сүнс” гэнэ. Тэрээр Холливудын алдарт “The Chateau Marmont” зочид буудлыг сүнстэй гэж дуулснаас хойш ийш зүглэх дургүй болсон гэгддэг бөгөөд энд Америкийн нэрт элэглэгч Жон Белуши нас барснаас гадна буудлын ажилчид болон буудалласан зочид ч “сүнс”-тэй гэдгийг баталдаг гэнэ. Рианна хүн нас бараад төрлөө олохгүй бол чөтгөр болж хувирдаг гэдэгт мөн итгэдэг гэнэ.
Уран бүтээлийнхээ хажуугаар кино дэлгэцийн урлагт хөл тавиад амжсан анх “Bring It On: All or Nothing” (2006) дэлгэцийн бүтээлд туслах дүрийг бүтээж байсан гэдэг. Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл өнгөрөгч 6 сард нээлтээ хийсэн “This is The End” кинонд тоглосон бол “Home” (2014) кинонд тоглох санал аваад байгаа юм.
Рианна “марихуан” татах нууцхан сонирхолтой нэгэн бөгөөд энэ ч утгаараа “Valentine’s Day - 2013” өдөр баглаа мариухан бэлгэнд авсан тухай мэдээлэл багагүй сенсаци дэгдээсэн билээ. Тэрээр өөрийн Инстаграмдаа хэн нэгэн нь намайг яаж баярлуулахаа мэддэг бололтой. Гэгээн хайрын баярын өдрөөр “ногоон” өнгөтэй сарнай бэлгэнд авлаа гэж бичсэн байна. Магад энэхүү хачирхалтай бэлгийн эзэн нь Крис Браун байсан билээ.
Venus Breeze” брэндээс “Celebrity Legs of a Goddess” өргөмжлөлт шагналыг 2007 онд Рианнад гардуулсан бөгөөд тэрээр энэ үеэр өөрийн хөлийг $1 сая ам.доллараар даатгуулсан юм байна. Энэ тухайгаа тэрээр “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Тайзан дээр гарахынхаа өмнө Рианна сандралаа дарахын тулд ус ба жүүснээс эхлээд водка, ликёр зэрэг сархад зооглох нь түгээмэл ба торон трикогоор гангарах дуртай нэрт дуучин бүсгүй маань тоглолтынхаа дараа торон трикогоо хамгийн түрүүнд тайлж 30 минут амардаг гэнэ. Түүнчлэн Рианна дэлгүүр хэсэх хоббитой ба гутлын цуглуулганд нь бараг 100 гаруй хос гутал байдаг ажээ.