Background

мэдээлэл

5 сарын 25 — Олон улсын сайн дурын иргэд нийлээд нийтийн санхүүжилтийн (crowdfunding) аргаар 150 000 ам.дол-ыг саяхан цуглуулж 1978 онд хөөргөөд 1997 он хүртэл манай нарны аймагт сүүлт оддыг судалж байсан "Нар-Дэлхий Судлаач-3" хиймэл дагуултай дахин холбоо тогтоож ажилд оруулахаар боллоо. 5 сарын 20 — Германий ГСИ лабраторид химийн 117-р элементийг нээхэд Монголын эрдэмтэн Жадамбын Хуягтбаатар ахалж хамтран оролцжээ. 5 сарын 19 — Аргентиний Патагонид Титанозавр үлэг гүрвэлийн хамгийн аврага ясийг оллоо. 90 сая жилийн өмнө амьдарч байсан энэ үлэг гүрвэлийн яс 20м өндөр амьтных байжээ. 5 сарын 16 — Италийн зохион бүтээгч Жианлука Сада огт хигээсгүй дугуйтай бөгөөд эвхэгдээд дундаж спортын цүнхэнд багтдаг унадаг дугуйг зохион бүтээлээ. 5 сарын 15 — Макс Планкын институтын эрдэмтэд ба Сингапурын их сургуулын эрдэмтэд графинийг хязгааргүй дулаан дамжуулах чадвартай болхыг тогтоов.

Categories: Share

Leave a Reply