Background

Oddiin ontsgoi nertei huuhduud

Хүний нэр их утга учиртай байдаг гэдэг. Социализмын үед орос ах, эгч нарын нэр эсвэл тухайн үед алдаршиж байсан жүжигчдийн нэр, тухайлбал, Агиймаа, Ариунаа гэх мэтээр нэрс урсдаг байсан бол зах зээл гарснаас хойш түүхэн эсвэл гүн утга агуулгатай нэрс их өгөх болсон. Нэгэн үеийн Ану, Анударь,Тэмүүжин, Тэмүүлэн гэх мэтийн нэртэй хүүхдүүд олон. Харин сүүлийн үед бүр халиад хачин янзын, заримдаа дуулж, сонсож байгаагүй нэрс олноор сонсогдох болж. Ялангуяа манай олны танил оддын хүүхдүүд мөн ч сонин нэртэй болж байна шүү. Тэдний заримтай нь танилцъя. Д.Болдын Эзлэн Хар залуудаа Төрийн соёрхол хүртэж, монгол попоор өвчлөх болсон Д.Болд С.Жавхлангийн араас орж байгаа бололтой. Саяхан төрсөн бяцхан хүүдээ Эзлэн хэмээх сонин янзын нэр хайрлажээ. Охиндоо Эгшиглэн, хүүдээ Энэрэлэн хэмээх утга төгөлдөр нэр өгчихөөд отгондоо юуны учир Эзлэн хэмээн нэр өгсөн нь одоохондоо хариултгүй байна. Эзэрхийл, эзлэн түрэмгийл эсвэл эзэмд гээд байгаа юм бол уу. Юутай ч цорын ганц ийм нэртэй хүүхэд болж байгаа бололтой. Эбагийн Өөдлөн Тэгвэл Төрийн соёрхолтын баз хүргэн, хамтлагийнх нь Эба өнгөрсөн оны сүүлээр төрсөн 4 дэхь охиндоо Өөдлөн хэмээх бас сонин нэр өгсөн. Эгч, дүүсийг авч суусан баз хүргэнүүдийн нэрний сонголт нь хүртэл ижилхэн төгсгөлтэй байгааг бодоход ихээхэн ойр дотно бололтой юм гээч. Хаянаагийн ховор нэртүүд “Номин талст”-ын Хаянхярваа хүү, охин хоёртой. Том охиныг нь Танхилуун гэдэг бол багыг нь Эрхэтгүн гэдэг гэнэ лээ. Бас л Монголдоо байхгүй гоёмсог нэрнүүд. Ингэхэд багадаа хийдэд шавилдаг байсан Хаянаа тун ч сүсэг бишрэлтэй, амны уншлагатай ламчин гэнэ лээ. Тиймдээ ч хүүхдүүддээ нэр өгөх гэж 2, 3 хуудас нэр бичиж аваад лам багш дээрээ очиж сонгуулдаг гэнэ. Мөн ч их хичээл зүтгэл, мөн ч их сүсэг бишрэл ээ...

Categories: Share

Leave a Reply